Яг одоо суралцаж буй
Монгол оюутны тоо:
0
Яагаад Филиппинд гэж?
Филиппин нь Ази тивийн хамгийн том Англи хэлийг өргөнөөр ашигладаг улс бөгөөд нийт хүн амын 70% нь Англиар чөлөөтэй ярьдаг. АНУ, Англи, Австрали, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад амьжиргаа болон сургалтын зардал нь харьцангүй хямд бөгөөд хичээлийн цаг нь илүү урт байдаг тул сургалтын чанар маш өндөр. Тиймээс ч сүүлийн жилүүдэд Япон, Солонгос зэрэг орнуудаас Филиппиныг зорих оюутны тоо огцом өссөөр байна.
Өдөрт 10 цагийн хичээл
Себү хотод байрлах SMEAG сургуулийн хичээлийн хөтөлбөр нь бусад сургуулиудтай харьцуулахад илүү шахуу бөгөөд чанартай байдаг билээ. Үндсэн хичээл нь долоо хоногийн 5 өдөр, өдөрт 10 цагаар хичээллэдэг. Үүнд танхимын болон ганцаарчилсан хичээлүүд багтдаг ба Англи хэлний үндсэн 4 хэсэг болох унших, бичих, ярих, сонсох зэрэг бүх чадвараа нэгэн жигд хөгжүүлэх боломжтой юм. Мөн хамгийн сул чадвараа хөгжүүлэхийн тулд нэмэлт хичээллүүдэд суух боломжтой байдаг билээ.
Тав тухтай, аюулгүй орчин
Филиппины Себү хот нь нийслэл Манилагийн дараа ордог 2 дахь томоохон хот бөгөөд далайн эргийн аялал жуулчлал түлхүү хөгжсөн тул аюулгүй байдлыг хангах тал дээр улсаас нь түлхүү анхааран ажилладаг. Түүнчлэн SMEAG сургуулийн бүх хотхон нь 24 цагийн харуул хамгаалалтай тул хараа хяналтгүй хотхоноос гарах боломжгүй байдаг билээ. Тиймээс ч бага буюу 18 хүртэлх насны сурагчид амгалан тайван суралцах нөхцөл бололцоо цөм бүрдсэн юм.
Суралцагч бүрт 1 багш
Себү хотод байрлах SMEAG сургууль нь нийт 400 гаруй багш ажиллагсадтай тул оюутан бүрт тулж ажиллаж боломжтой байдаг билээ. Танхимын хичээлээс гадна өдөрт 3-4 цаг зөвхөн 1 багштай ганцаарчилсан хичээлүүд ордог тул сургалтын үр дүн хавьгүй өндөр байдаг. Түүнчлэн сургуульд очих үед оюутан бүрийг туслах багш хариуцан авдаг тул та хичээлтэй холбоотой тусламж дэмжлэгийг байнга авах боломжтой юм.